Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ


9-р сарын 17
14 цаг 42 минут

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой хориглосон 30 гаруй үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд хуульчилснаас энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 71 зөрчил бүртгэгдэж, прокуророос хяналт тавьсан байна.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” зөрчил, 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчилд нийт 71 иргэн, хуулийн этгээдийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсны 39 нь нийслэлийн нутаг дэвсгэрт, 32 нь орон нутагт шалгагджээ.

Эм, бэлдмэлийн нэр, төрөл жил бүр нэмэгдэхийн хэрээр эдгээртэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчих зөрчил нэмэгдэж байна.

Монгол Улсад 2023 онд 143, 2024 онд 137, 2025 онд 177 эм, бэлдмэл шинээр бүртгэгдэж, эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 2023 онд 107, 2024 онд 178, 2025 онд 222 тус тус үйлдэгджээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан 2026 онд зөрчил үйлдсэн 71 иргэн, хуулийн этгээдэд нийт 109.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 57.9 сая төгрөг төлөгдөөд байна.

Зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хариуцдаг бөгөөд торгох шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд түүнийг өөр төрлийн шийтгэлээр солиулах саналаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай.   

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд  эм зүйч, жор баригч, эмчээс гадна энэ салбарт шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаж, нийлүүлдэг хүн, хуулийн этгээд холбогдон шалгагдах тохиолдлууд бүртгэгджээ. Үүний зарим шалтгаан нь салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн талаар хангалттай мэдээлэл аваагүйтэй холбоотой байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя38 минут 35 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ39 минут 6 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"39 минут 24 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ47 минут 6 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна47 минут 54 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав51 минут 46 секундын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна52 минут 14 секундын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо52 минут 44 секундын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна53 минут 25 секундын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна56 минут 37 секундын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.