Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав


9-р сарын 17
14 цаг 37 минут

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооноос /ЕХ/ Канад улсад “түнш гишүүн орон” статус олгох төлөвлөгөөг “инээдтэй” хэмээн мэдэгдээд хэрэв уг алхамыг “найрсаг бус үйлдэл” гэж үзвэл Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулах эсвэл худалдаагаа зогсооно гэж анхааруулсан байна.

 

Д.Трамп есдүгээр сарын 16-нд Хойд Каролина муж улсад болсон сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцох үеэр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Канад улсыг ЕХ-ны “анхны түнш гишүүн” болгохоор төлөвлөж буй талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа дээрх мэдэгдлийг хийжээ. 

 

“Би үүнийг инээдтэй гэж бодож байна. Хэрэв тэд үүнийг хийж, би үүнийг өчүүхэн төдий ч гэсэн найрсаг бус үйлдэл гэж үзвэл маш өндөр тариф ногдуулна, эсвэл Европтой хийж буй худалдааг зогсооно” гэж Америкийн удирдагч хэлээд “Хэрэв тэдний төлөвлөгөө сайн сайхан зорилготой бол бүх зүйл хэвийн. Харин муу санаа агуулж байвал Европын бараанд маш өндөр тариф ногдуулна” гэжээ.

 

Урсула фон дер Ляйен есдүгээр сарын 16-нд Европын парламентад Канадын Ерөнхий сайд М.Карниг байлцуулан үг хэлэхдээ, ЕХ Канадтай харилцаагаа "боломжит хамгийн өндөр түвшинд" хүргэхийг зорьж байгааг мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр "Канадыг ЕХ-ны анхны түнш гишүүн болгохын тулд" Марк Карнитай хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж мэдэгджээ.

 Ийм түншлэл ямар агуулгатай байх талаар фон дер Ляйен дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ технологи, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг дурджээ. Үүний зэрэгцээ Канад, ЕХ-ны хамтын ажиллагаа “бусдын эсрэг чиглээгүй” бөгөөд хоёр талыг хүчирхэг болгох зорилготой гэж онцолсон байна.

 Үүний зэрэгцээ Д.Трамп Канадын бараа бүтээгдэхүүнийг холбооны засгийн газрын худалдан авалтад оролцуулахыг хориглох тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэж Цагаан ордон есдүгээр сарын 16-нд мэдээлжээ. АНУ-ын засаг захиргаа уг шийдвэрийг гаргасан шалтгааныг Канад улс “төрийн худалдан авалтын зах зээлд нэвтрэхийг зорьж буй Америкийн компаниудад үндэслэлгүйгээр шинэ саад тотгор бий болгосны” хариуд авч буй арга хэмжээ хэмээн тайлбарласан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа есдүгээр сарын 15-наас Канадын бяслаг, ган, хөнгөн цагаан, цаас, тавилга, гэрэлтүүлгийн хэрэгсэл зэрэг бараанд 50 хувийн татвар нэмж ногдуулжээ. Энэхүү алхам нь Канадын тал шинээр тариф тогтоосны хариуд авч буй арга хэмжээ гэж Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

АНУ-аас импортолж буй 20 орчим тэрбум ам.долларын бараанд тариф ногдуулах Канадын эрх баригчдын шийдвэр есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлжээ. Энэ нь АНУ наймдугаар сарын 22-ноос эхлэн Канадын 20 тэрбум ам.долларын бараанд 50 хувийн тариф ногдуулж эхэлсний хариу арга хэмжээ болсон байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя41 минут 42 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ42 минут 13 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"42 минут 31 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ50 минут 13 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна51 минут 1 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав54 минут 53 секундын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна55 минут 21 секундын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо55 минут 51 секундын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна56 минут 32 секундын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна59 минут 44 секундын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.