Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна


9-р сарын 17
14 цаг 36 минут

Ховд аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр шинээр байгуулна.

 Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компани тодорч, энэ сарын 16-нд “Ван юань Монгол сүү” ХХК болон “Хотгор гоулд констракшн” ХХК хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

 Гэрээ байгуулах үеэр Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа оролцож, “Миний хэрэгжүүлэх нэг чухал ажил бол ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулж, хүүхэд багачууд, иргэдийг эрүүл мэндийн ундаа болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлэх явдал. Хөрөнгө оруулагчаа олж, саяхан үйлдвэрийн барилгын шав тавьсан. Зорьсон ажил алхам алхмаар урагшилж байгаад таатай байна” гэлээ.

 Үйлдвэрийн төсөл 10 га талбайг хамрах бөгөөд барилга байгууламж 11 мянга гаруй ам.метр талбайтай байна. Тус үйлдвэрт ингэний сүү үйлдвэрлэх цех, хуурай сүүний цех, агуулахын төв, оффисын барилга байгууламжийг нэг дор төлөвлөснөөр ингэний сүү үйлдвэрлэх орчин үеийн бааз бий болох юм.

 Үйлдвэрийн барилгыг нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя38 минут 10 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ38 минут 41 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"38 минут 59 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ46 минут 41 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна47 минут 29 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав51 минут 21 секундын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна51 минут 49 секундын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо52 минут 19 секундын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна53 минутын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна56 минут 12 секундын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.