Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо


9-р сарын 17
14 цаг 36 минут

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгийн хүсэлтийн дагуу тухайн орчимд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ.

Өмнө нь хийсэн хяналт шалгалтаар сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх талаар “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Тус албан шаардлагыг есдүгээр сарын 2-нд хүргүүлж, хэрэгжилтийг 14 хоногийн дараа шалгахад зарим аж ахуйн нэгж шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогджээ.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагуудын хэрэгжилт хангалтгүй байжээ. 

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя41 минут 46 секундын өмнөМонголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ42 минут 17 секундын өмнө"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"42 минут 35 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ50 минут 17 секундын өмнө“Монголын хилчдийн өдөр” тохиож байна51 минут 5 секундын өмнөД.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав54 минут 57 секундын өмнөИнгэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна55 минут 25 секундын өмнөСургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо55 минут 55 секундын өмнөВладимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна56 минут 36 секундын өмнөӨ.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна59 минут 48 секундын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.