Төрийн думын сонгуулийн босгон дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ хандан сайтар тунгаасан, хариуцлагатай шийдвэр гаргахыг уриалжээ.
“Манай цэрэг дайчдын ард олон сая хүн бий, бид нэгдмэл үнэт зүйл, түүхэн ой санамж, эх орноо гэсэн хайраар нэгдсэн ард түмэн гэдгийг та бүхний сонголт дахин харуулна. Хэн ч биднийг бутаргаж, сүрдүүлж, манай төрт улс, нийгэм улс төрийн системийг эвдэж чадахгүй гэдгийг харуулах юм” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Мөн энэ удаад “цэргийн тусгай ажиллагаа” явагдаж буй нутагт ч санал хураалт явагдана, Донбассын оршин суугчид ОХУ-д нэгдсэнээсээ хойш анх удаа гишүүдийг сонгоно гэдгийг Владимир Путин онцолсон байна. Түүнчлэн сонгуульд оролцох нь ялалтад оруулах хувь нэмэр гэдгийг цохон тэмдэглээд жинхэнэ эх орончид, хамгийн сайн нэр дэвшигчид энэ сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын Төрийн думын сонгууль 2026 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Санал хураалтын гол өдөр нь 09 дүгээр сарын 20-ны өдөр гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Энэ удаагийн сонгуулиар 450 гишүүн сонгоно. Үүнээс 225 нь Холбооны намын жагсаалтаар, 225 нь нэг мандаттай сонгуулийн тойргоос сонгогдох юм байна. Төрийн думын сонгуульд
- “Нэгдсэн Орос улс”,
- Либерал демократ нам,
- ОХУ-ын Коммунист нам,
- “Шударга ёс”,
- “Шинэ хүмүүс”,
- “Шууд ардчиллын нам”,
- “Ногоонтнууд”,
- “Тэтгэврийнхний нам”,
- “Эх орон” гэсэн 10 нам оролцож байгаа аж.
Төрийн думын сонгуульд санал өгөх, хилийн чанадад амьдарч буй ОХУ-ын иргэдэд зориулж 152 оронд 319 санал авах цэг байгуулжээ.
Эх сурвалж: ТАСС, Ведомости, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Сэтгэгдэл бичих