334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ


9-р сарын 8
16 цаг 49 минут

Прокурорын байгууллагаас 2026 оны наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс Архангай аймгийн прокурорын газар наймдугаар сарын 28-нд 334 тооны мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, П.Т нарын нэр бүхий 27 яллагдагчийн 14 нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд 2014-2026 онд Архангай, Төв, Булган аймгийн нутаг дэвсгэрт дангаараа болон бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.

Тэд бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон, залилан мэхэлсэн болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн. 

Прокуророос тэдэнд хулгайлах, мал хулгайлах, залилах, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөнгө угаах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдох зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо59 минут 16 секундын өмнө334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 1 минутын өмнөОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ1 цаг 15 минутын өмнөМонгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна1 цаг 17 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо1 цаг 19 минутын өмнөӨнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ1 цаг 20 минутын өмнөХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ1 цаг 20 минутын өмнөХятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна1 цаг 21 минутын өмнөАН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа1 цаг 21 минутын өмнөИнфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна1 цаг 23 минутын өмнөНэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.