ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ


9-р сарын 8
16 цаг 35 минут

ОХУ-ын Хойд Кавказын бүсэд орших Мижирги ууланд цасан нуранги бууж, наад зах нь 11 уулчин амиа алдаж, зургаан хүн гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ.

Ослын үеэр Мижирги уулын Безенгийн хавцалд 33 уулчин байсан бөгөөд орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-ны 17:00 цагийн орчимд нуранги бууж, уулчдыг бүхэлд нь хамарсан байна. 

Аврагчдын мэдээлснээр, 10 уулчин өөрсдөө уулнаас бууж чадсан бол зургаан хүн тодорхойгүй хэвээр байна. Гэмтсэн зургаан уулчныг эмнэлэгт хүргэжээ. 

Одоогоор 50 гаруй аврагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа ч уулын бартаатай газар нутаг болон дахин нуранги буух өндөр эрсдэл ажиллагааг хүндрүүлж байна. 

Мижирги уул нь ОХУ-ын Хойд Кавказын хамгийн өндөр уулсын нэг бөгөөд хоёр оргилтой. Баруун оргил нь 5,000 метрээс давдаг, харин зүүн оргил нь 4,927 метр өндөр. Тус уул нь ОХУ болон Европын хамгийн өндөр оргил болох Эльбрус уулын ойролцоо оршдог. 

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо42 минутын өмнө334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ43 минут 36 секундын өмнөОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ57 минут 23 секундын өмнөМонгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна59 минут 10 секундын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо1 цаг 1 минутын өмнөӨнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ1 цаг 2 минутын өмнөХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ1 цаг 3 минутын өмнөХятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна1 цаг 4 минутын өмнөАН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа1 цаг 4 минутын өмнөИнфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна1 цаг 5 минутын өмнөНэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.