ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ


9-р сарын 8
16 цаг 30 минут

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар БНСУ-ын Дэгү Хани Их сургуулийн Ерөнхийлөгч Бён Чанг Хүн тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, боловсрол, эрүүл мэнд, гоо сайхан, үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

 Уулзалтын үеэр “K-MEDI Silk Road” төслийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, БНСУ-ын гоо сайхны салбарын түншлэлийг хөгжүүлэх, боловсрол, үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал нэгдэв. 

Дэгү Хани Их Сургууль нь 60 гаруй жилийн түүхтэй бөгөөд уламжлалт анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг.

 Түүнчлэн “HAANY” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад оюутны тэтгэлэг болон оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

 Талууд цаашид хамтын ажиллагааг өрнүүлж, санамж бичиг байгуулж, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ярилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.