Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна


9-р сарын 8
16 цаг 29 минут

Өнгөрсөн сард Хятадад болсон Дэлхийн хүн дүрст роботын спортын наадмын үеэр роботууд үсэрч, боксдож, бүжиглэж байлаа. Зарим робот 100 метрийн зайд Усэйн Болтоос ч хурдан гүйжээ. Үзэгчид роботуудын чадвар улам сайжирч буйг сайшааж, мемийн сэдэв болсон алдаануудыг нь хөгжилдөн хүлээн авч байв.

 

Наадам дууссанаас хоёр хоногийн дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн албан ёсны сонин уг үзүүлбэрээс өөрсдийн дүгнэлтийг хийжээ. Ардын чөлөөлөх армийн "PLA Daily" сонинд судлаачдыг хамгийн сүүлийн үеийн технологийг лабораториос цэргийн сургуулилалтын талбайд шилжүүлэх ажлыг хурдасгаж, робот “байлдагч”-дыг хөгжүүлэхийг уриалсан байна.

 

Хятадын батлан хамгаалах салбарын байгууллагууд хүн дүрст роботыг цэргийн зориулалтаар ашиглах судалгааг эрчимжүүлж, улмаар дайны үед ашиглахаар төлөвлөж байгаа талаар "Reuters" агентлаг Хятадын цэргийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны 100 гаруй зар, судалгаа, патент, албан ёсны хэвлэл, төрийн бүртгэл болон батлан хамгаалахын компаниудын материалд хийсэн судалгаанд дурджээ. 

 

Цэргийн байгууллагууд хүн дүрст роботуудыг байлдааны талбарын шаардлагад нийцүүлэн туршиж, роботуудыг болон тэднийг сургах технологийг худалдан авахыг зорьж байгаагаас гадна, цэргүүдтэй хэрхэн хамтран ажиллахыг судалж байгаа ажээ. Энэ чиглэлийн ажил 2025, 2026 онд эрчимжиж, роботын орчныг танин мэдэх, эд зүйлсийг удирдах, сургалтын өгөгдөл боловсруулах зэрэгт голлон төвлөрчээ.

 

"BofA Global Research"-ийн мэдээлснээр, 2025 онд дэлхий даяар нийлүүлсэн хүн дүрст роботуудын 95 орчим хувийг Хятадын үйлдвэрлэгчид нийлүүлсэн байна. Ийнхүү арилжааны зах зээлд давамгайлж буй нь Ардын чөлөөлөх армид өсөн тэлж буй энэ салбарын боломжийг ашиглахын зэрэгцээ роботыг цэргийн зориулалтаар хөгжүүлэх боломж олгож байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.