Э.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ


9-р сарын 7
15 цаг 42 минут

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр /2026.09.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр хөнгөлөлттэй эмийн талаар мэдээлэхдээ:

“Бид өнгөрсөн онд 152 орчим тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулсан. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт 70 тэрбум төгрөг нэмж тусгаж байгаа.

Энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэхээр ахмад настнуудын хамтын төлбөрийг болиулах зорилготой. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамгийн сайн чанартай эмийг оруулж ирэхээр ажиллаж байна.

ДЭМБ-ын хатуу зохицуулалттай эмүүдийг нэгдсэн худалдан авалт болон нэг эх үүсвэрийн худалдаагаар оруулж ирэх зорилт тавьсан.

Хөнгөлөлттэй эмийн гаалийн баримтыг судалсан. Цаашлаад и-баримтаар жижиглэн худалдаалсан мэдээллийг нь авч үзэж судалсан. Өнгөрсөн оны 152 тэрбум төгрөгийн зардлаас харахад 20 орчим хувийг эмийн бөөний төвүүд, эм хангамжийн байгууллагууд ашиг болгон авч байна. Мөн 20 гаруй хувийг эмийн сангууд ашиг олж байна. Монгол Улсад 4300 орчим эм эргэлдэж байна. Төрөөс хөнгөлдөг болон төрөөс даадаг 669 эм дээр битгий ашиг хийгээч ээ. Зардал гарч байгааг ойлгож байна. Эм хангамжийн цэгүүд дээр тодорхой хэмжээгээр тааз үнэ тогтоож байгаа. Харин эмийн сангуудад очихоор нэг удаа үйлчилгээ авсан гэх тодорхой мөнгөн дүнг нэмж авч байна. Ирэх жил 220 тэрбум төгрөгийн төсөвтэй болно. Тэр мөнгийг эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулж, хамтын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан. Лавлагаа шатлалын эмнэлгүүдээс хамгийн олон оношлогдож байгаа өвчлөлийг тодорхойлоод, түүнд зориулсан эмийг мөн чөлөөлж байгаа. Ахмад настнуудын төлбөрийн нэлээдгүй хувь нь хамтын төлбөрт зарцуулагдаж байна. Хамтын төлбөрөөс чөлөөлчихвөл ахмадын бодит орлого нэмэгдэнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана1 цаг 6 минутын өмнөХойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ1 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно1 цаг 9 минутын өмнө"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"1 цаг 10 минутын өмнөЭ.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ1 цаг 13 минутын өмнөДүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна1 цаг 14 минутын өмнөТөсвийн хэмнэлтийг иргэдийн орлого, стратегийн нөөцөд чиглүүлнэ1 цаг 15 минутын өмнөТөрийн албаны шалгалтад оролцогчдын 35 хувь нь тэнцдэг1 цаг 17 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас Монгол Улсын баг 26 медаль хүртэж, IV байр эзэллээ1 цаг 19 минутын өмнөОйн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.