Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна


9-р сарын 7
15 цаг 41 минут

Улаанбаатарын хүн амын нягтрал өндөртэй бөгөөд авто зам, нийтийн тээврийн сүлжээгээр бүрэн холбогдоогүй, хотын голоороо тусгаарлагдсан бүс буюу Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 85 хувьтай хэрэгжиж байна.

Одоогийн байдлаар хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэнэ.

Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ.

Энэ талаар "Пома групп"-ийн Монгол дахь төслийн менежер Алексис Грессел “Кабелийн замын угсралтын үндсэн хэсэг болон механик угсралтын ажил үндсэндээ дууссан. Тодруулбал, кабелийн замын тулгуур цамхаг, станц, гаражийн байгууламжийг суурилуулж дуусаад одоогийн байдлаар цахилгааны системийг ажиллуулах, эхлүүлэх болон системийн туршилтын дараагийн үе шат руу шилжихэд бэлэн болж байна.

Харин 9, 10 дугаар сард кабелийн замын системтэй холбоотой аюулгүй байдлын шалгалтыг үе шаттайгаар хийх бөгөөд эдгээр нь системийг бүрэн ашиглалтад оруулахаас өмнөх зайлшгүй хийгдэх туршилт, шалгалтууд юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана1 цаг 2 минутын өмнөХойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ1 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно1 цаг 5 минутын өмнө"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"1 цаг 6 минутын өмнөЭ.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ1 цаг 9 минутын өмнөДүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна1 цаг 10 минутын өмнөТөсвийн хэмнэлтийг иргэдийн орлого, стратегийн нөөцөд чиглүүлнэ1 цаг 11 минутын өмнөТөрийн албаны шалгалтад оролцогчдын 35 хувь нь тэнцдэг1 цаг 13 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас Монгол Улсын баг 26 медаль хүртэж, IV байр эзэллээ1 цаг 15 минутын өмнөОйн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.