Дэлхийн нүүдэлчдийн наадмаас Монгол Улсын баг 26 медаль хүртэж, IV байр эзэллээ


9-р сарын 7
15 цаг 36 минут

Киргизстан Улсын Бишкек болон Чолпон-Ата хотуудад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам"-аас Монгол Улсын баг тамирчид 26 медаль хүртлээ. 

Тухайлбал, спортын 27 төрөлд 135 тамирчин оролцож 4 алт, 4 мөнгө, 18 хүрэл медаль хүртэж, нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт шалгарлаа. 

 

Наадмын сүүлийн өдрүүдэд Ираны "Пахлавани" бөхийн +90 кг төрөлд 36 орны бөхчүүд оролцсоноос Монгол Улсын тамирчин Б.Бат-Орших, оюун ухааны спорт болох “Тогыз хумалах” тэмцээнээс эрэгтэй багийн төрөлд Х.Ерманат, Ш.Болатбек нар тус тус хүрэл медаль хүртсэн.

Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд спортын 43 төрөлд 106 улсын 2355 тамирчин оролцжээ. 

Наадмаас 29 орны баг тамирчид медаль хүртэж, үүнээс 12 орны тамирчид алтан медальтан болжээ. Казахстан, Киргизстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарч, Узбекистаны баг шагналт 5 дугаар байрт орлоо. 

Дараагийн наадам 2028 онд ОХУ-ын Казань хотноо зохиогдох ажээ. 

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана52 минут 46 секундын өмнөХойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ54 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно55 минут 32 секундын өмнө"Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 145 хэрэг шалгагдаж байгаа"56 минут 33 секундын өмнөЭ.Батшугар: Хамтын төлбөрийг чөлөөлснөөр ахмадуудын бодит орлого нэмэгдэнэ59 минут 22 секундын өмнөДүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна1 цаг 1 минутын өмнөТөсвийн хэмнэлтийг иргэдийн орлого, стратегийн нөөцөд чиглүүлнэ1 цаг 2 минутын өмнөТөрийн албаны шалгалтад оролцогчдын 35 хувь нь тэнцдэг1 цаг 4 минутын өмнөДэлхийн нүүдэлчдийн наадмаас Монгол Улсын баг 26 медаль хүртэж, IV байр эзэллээ1 цаг 6 минутын өмнөОйн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.