Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно


9-р сарын 4
17 цаг 31 минут

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ маргааш буюу есдүгээр сарын 5-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д эхэлнэ. Арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд хоёр өдөр үргэлжилнэ.

Энэ хүрээнд “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, “Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын болон эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн зохион байгуулна. Мөн морин хуур, гар урлалын үзэсгэлэн худалдаа болно.

Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннесийн дэлхийн рекорд”-д бүртгүүлж байсан юм. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгох тухай тогтоолыг баталсан.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр дэлхийд 60.8 сая адуу байдаг бөгөөд үүний таван сая гаруй нь Монгол Улсад байна. Монгол Улс адууны тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, харин нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 13 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 14 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 15 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 16 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 18 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 19 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 20 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 21 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 22 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 23 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.