Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой


9-р сарын 4
17 цаг 30 минут

Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ОХУ-Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтойг мэдэгдлээ.

Киев хотын эрх баригчид энхийн үйл явцад ахиц дэвшил гарахыг найдаж буйг илэрхийлэв.

ОХУ-д болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Путин АНУ, Хятад зэрэг хэд хэдэн улс энхийн зохицуулалтыг дэмжихэд бэлэн байгааг дурдав.

Тэрээр “Эцсийн дүндээ энэ асуудлыг дайнд оролцож буй Орос, Украин хоёр өөрсдөө шийдвэрлэх ёстой.

Зохицуулалтад хувь нэмэр оруулахыг хичээж буй бүх хүнд талархаж байна. Энхийн хэлэлцээр хүрэх боломж бий гэж харж байна.

Энэхүү энхийн хэлэлцээр шийдэлд хүрэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ОХУ Украины холбоо харилцаа тасралтгүй үргэлжилж байгаа. Голчлон тагнуулын байгууллагуудын шугамаар харьцаж байна”” гэв.

Мөн Путин Украины сүүлийн үед хийж буй халдлагууд энхийн хэлэлцээрт саад болж буйг мэдээллээ.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха “Дэлхийн улс орнууд улс төр, дипломат харилцаагаа дахин эхэлж, шинэчилж байна. Иймд энхийн хүчин хэлэлцээрт өөрчлөлт орно гэж найдаж байна” гэлээ. Тэрээр дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.

Володимир Зеленьский энэ долоо хоногт агаарын тээврийн компани, даатгалын байгууллагуудад Украины дронууд Оросын агаарын бүсийг аюултай болгосныг анхааруулав. 

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 14 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 14 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 15 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 16 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 18 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 19 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 20 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 21 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 22 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 23 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.