Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ


9-р сарын 4
17 цаг 29 минут

Энэ сарын 3-ны өдөр байгаль хамгаалагчид, Улсын байцаагч нар Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзаж, уулнаас буулгажээ. 

Самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг унтраалгажээ.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж буй.

Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай. 

Иймээс иргэдийг хууль, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүллээ. 

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 13 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 14 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 14 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 16 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 17 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 18 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 19 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 20 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 21 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 22 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.