БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ


9-р сарын 4
17 цаг 26 минут

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын зүгээс Монгол Улсад “2026 Korea Medical Tourism Roadshow in Mongolia” арга хэмжээг өнөөдрөөс буюу есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд БНСУ-ын дээд шатлалын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төвөөс гадна нүд, гоо сайхны мэс засал, эмэгтэйчүүд, үргүйдэл, нуруу, үе мөчний чиглэлээр мэргэшсэн эмнэлгүүд болон эрүүл мэндийн аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд зэрэг 23 байгууллагын 60 орчим төлөөлөгч Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Монгол иргэдийн БНСУ-д эмчлүүлэх тоо 38.3 хувиар өсжээ

Монгол Улс БНСУ-ыг зорих аялал жуулчлал болон эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт хурдацтай өсөж буй орнуудын нэг болж байна. Тухайлбал 2025 онд БНСУ-ын эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлсэн монгол иргэдийн тоо 35586 хүрсэн байна. Мөн тухайн онд БНСУ-ыг 167 мянган монгол иргэн зорьжээ. Мөн БНСУ-ын эмнэлгүүдээр үйлчлүүлсэн монгол өвчтөний тоо:

  • 2023 онд – 22080
  • 2024 онд – 25731
  • 2025 онд – 35586 болж, сүүлийн гурван жил дараалан өссөн үзүүлэлттэй байна.

Ялангуяа 2025 онд өмнөх оноос 38.3 хувиар өссөн нь Монгол иргэдийн БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээнд үзүүлэх сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд зөвхөн Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахаас гадна БНСУ-ын эмнэлгийн байгууллагууд болон Монголын аялал жуулчлалын салбарын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол иргэдийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн аяллын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд анхаарч байгаа аж.

“Korea Week 2026”-тай хамтран K-Medical, K-Beauty, K-Wellness-ийг танилцуулна

Мөн есдүгээр сарын 5-6-нд Улаанбаатар хотод болох “Солонгосын соёлын өдрүүд /Korea Week 2026” арга хэмжээтэй уялдуулан Солонгосын аялал жуулчлал, К-ПОП тоглолт болон бусад соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Энэ үеэр иргэдэд БНСУ-ын аялал жуулчлал, соёл, Халлю контентын зэрэгцээ K-Medical, K-Beauty, K-Wellness чиглэлийн үйлчилгээг танилцуулах юм. Тухайлбал есдүгээр сарын 5-нд Сүхбаатарын талбайд БНСУ-ын уран бүтээлчдийн оролцсон “K-Wave Concert” зохион байгуулагдана.

Эрүүл мэндийн аялал жуулчлалыг Өмнөговь аймагт танилцуулна

Энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь нийслэл Улаанбаатар хотоос гадна Монголын уул уурхайн томоохон бүс болох Өмнөговь аймагт эрүүл мэндийн аялал жуулчлалыг танилцуулж буй явдал юм. Есдүгээр сарын 6-нд БНСУ-ын төлөөлөгчид Даланзадгад хотод ажиллаж, орон нутгийн эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын төлөөлөл болон голлох үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзана. Мөн иргэдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Өмнөговь аймаг нь уул уурхайн салбар төвлөрсөн бүсийн хувьд уурхайчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, велнесс амралт зэрэг үйлчилгээг хослуулсан аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэхээр ажиллаж байна.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын ерөнхийлөгч Пак Сон Хёг 2025 онд БНСУ-ыг зорьсон монгол өвчтөний тоо 35 мянгыг давж, өмнөх оноос 38.3 хувиар өссөн үзүүлэлт нь Монгол Улс БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын чухал зах зээл болсныг харуулж байна гэж онцолжээ. Цаашид БНСУ-ын эрүүл мэндийн чанартай үйлчилгээнээс гадна K-Beauty, ажлаал тайлах аялал болон орон нутгийн аяллын контентуудыг Монголын иргэдэд танилцуулж, БНСУ-ыг зорих аяллын сонголтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

С.УЧРАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 16 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 17 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 18 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 19 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 20 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 22 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 23 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 24 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 24 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 26 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.