Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна


9-р сарын 4
17 цаг 24 минут

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно.

 

Энэ нь Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2026-2027 оны улиралд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хоёр дахь барилдаан юм. Маргаашийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, заан Б.Батмөнх, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Ц.Одбаяр, харцага Э.Даш, Б.Зоригтбаатар тэргүүтэн зодоглохоор бүртгүүлжээ.

 

Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг хоёр өрөө байраар мялаана. Харин үзүүрлэсэн бөхийг 20, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг 15 сая төгрөгөөр байлах юм. Өндөр бай шагналтай бөхийн барилдааны тасалбар дууссан байна. 

 

Ташрамд дурдахад, Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдааны түрүү бөхийг байраар байлсан хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь 1999 онд “Эрэл” компанийн 10 жилийн барилдаанд түрүүлсэн бөхөд байраар шагнасан бөгөөд тухайн үед улсын аварга Д.Сумъяабазар түрүүлж гурван өрөө байрны түлхүүр гардаж байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 12 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 13 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 14 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 15 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 16 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 17 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 18 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 20 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 20 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 21 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.