Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ


9-р сарын 4
17 цаг 22 минут

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Л” юань солиулах зорилгоор Фэйсбүүкт нийтлэгдсэн зарын дагуу үл таних этгээдтэй холбогдсон байна. Улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93.9 сая төгрөг шилжүүлж, залилуулсан болохыг тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн мөнгө шилжүүлсэн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд цахим орчинд нийтлэгдсэн зарын дагуу үл таних этгээдтэй харилцахдаа тухайн мэдээлэл, дансны эзэмшигч болон гүйлгээний нөхцөлийг сайтар нягталж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна1 цаг 11 минутын өмнөМаргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно1 цаг 12 минутын өмнөПутин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой1 цаг 13 минутын өмнөСамар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ1 цаг 14 минутын өмнөТөр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!1 цаг 16 минутын өмнөБНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ1 цаг 17 минутын өмнөЯсны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ1 цаг 18 минутын өмнө“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 19 минутын өмнөБарилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна1 цаг 19 минутын өмнөФэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ1 цаг 21 минутын өмнөӨсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.