Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт он гарснаас хойш 156 тн хог хаягдал цэвэрлэжээ. Энэ нь урьд жилүүдтэй харьцуулахад даруй хоёр дахин ихэссэн үзүүлэлт. Тухайлбал бүтэн жилийн нийлбэрээр үзвэл 2024 онд 89 тн хог, 2025 онд 180 тн хог цэвэрлэсэн аж.
Энэ бүс нутагт жилд дунджаар 200 мянга орчим аялагч зорчдогийн ихэнх хувийг нь дотоодын аялагч эзэлдэг. 2026 оны эхний зургаан сарын байдлаар 80 мянга гаруй хүн зочилсны 50 орчим мянга нь монголчууд байжээ.
Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас “Амралтын газар төвлөрсөн орчны бүсийн 12 мянган га талбайд нэг байгаль хамгаалагч ногддог учраас хяналт тавих боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий.” гэлээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид адал явдал эрэлхийлж фургон машинаар зорчихыг илүүд үзэх болжээ. Үүнээс үүдэн жолооч нар дур зоргоороо явж, олон салаа зам гаргаснаас газар талхлагдаж байна. Энэ мэтээр тусгай хамгаалалттай газруудад зайлшгүй анхаарах асуудлууд шинээр үүсэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих