Төв аймгийн Жаргалант сумын ойн сангийн 3,600 га талбайд ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, ойн санг хамгаалах зорилгоор тэмцлийн ажил хэрэгжүүлж байна.
Тэмцлийн ажлыг Bacillus thuringiensis var. kurstaki (Btk) биологийн бэлдмэл ашиглан агаарын хөлгөөр гүйцэтгэж байна.
Уг ажлын Жаргалант сумын 3600 га газарт Томас-Эйр ХХК агаарын хөлгөөр хэрэгжүүлж байна. Мөн орон нутгийн зүгээс тэмцлийн ажлын явцад хяналт тавин хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих