УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт энэ талаар мэдээлэхдээ, Засгийн газраас төсвийн тодотголыг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Мөн сөрөг хүчнийхэн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байсан тул тус шийдвэрийг гаргасан болохыг хэллээ.
Тус үеэр зөвхөн төсвийн тодотгол хэлэлцэнэ. Ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-14-ны өдрүүдэд үргэлжлэх аж.

Сэтгэгдэл бичих