Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ.
Цөлжилтийг сааруулах зорилготой Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаарх нэгдсэн мэдээллийг системээс авах боломжтой боллоо.
Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хаана хэдэн мод тарьж, аль аймаг, аж ахуй нэгжийн оролцоо хамгийн их байгаа, тарьц суулгацын нөөц, тарьсан модны ургалтын мэдээлэл гэх мэт бүхий л мэдээллийг дэлгэрэнгүйгээр НҮБ-ын таван хэлээр авах боломжтой.
ЗГХА Ойн газрын таван жил гаруй хугацааны дата мэдээлэлд суурилан уг сайтыг бүтээсэн бөгөөд системийг Ойн газар, "Тэрбум мод хөдөлгөөн" ТББ-ын залуустай хамтран хөгжүүлж, тогтмол шинэчилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих