Монголбанк энэ оны наймдугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авчээ.
Төв банкны мэдээлснээр, оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэдээс 11.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнээс Монголбанкны Дархан-Уул аймаг дахь салбар 616 кг, Баянхонгор аймаг дахь салбар 2,130.4 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 54.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх ханшаар тогтоодог. Өнгөрсөн сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 507,274.76 төгрөг байлаа.

Сэтгэгдэл бичих