Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо


9-р сарын 1
16 цаг 47 минут

Өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн иргэн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай зарыг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх шаардлагатай үе байв. Энэ нь орон нутгийн иргэдийн хувьд Улаанбаатар хот руу зорчих, зарлуулах зэрэг цаг хугацаа, зардал ихээр шаардаж, явдал чирэгдэл үүсгэх нь бий. 

Тиймээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаас “Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох” нээлттэй мэдээллийн санг хөгжүүлж, https://zar.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан хаяж үрэгдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжийг бүрдүүлжээ. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт
Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох журмын дагуу хүчингүйд тооцож, дахин олгохоор зохицуулсан байдаг.

Улсын бүртгэлийн байгууллага болон түүний харьяа нэгжүүд холбогдох мэдээллийг нээлттэй мэдээллийн санд байршуулан, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нээлттэй мэдээллийн санд зар оруулах боломжтой болжээ.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Чингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ41 минутын өмнөНутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна43 минут 15 секундын өмнөХөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 3600 га талбайд гүйцэтгэжээ48 минут 58 секундын өмнөБайгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ51 минут 55 секундын өмнөЕсдүгээр сард цаг агаар ямар байх вэ?53 минут 3 секундын өмнө1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг болно55 минут 53 секундын өмнөЭ.Батшугар: Цус бүлэгнэлтийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй58 минут 22 секундын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо59 минут 34 секундын өмнөМаргааш тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно1 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно8 сар 31. 14:07Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна8 сар 31. 14:06Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг аварчээ8 сар 31. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.