Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ


8-р сарын 24
12 цаг 19 минут

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Экосистемийн хэлтсийн орлогч захирал Дорин Робинсон нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр Ингер Андерсен COP17-гийн хүрээнд Африк болон бусад бүс нутгийн улс оронд тулгамдаж буй газрын доройтол, гангийн эрсдэлд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, байгаль орчны санхүүжилтийг нэмэхийн ач холбогдлыг онцолсон юм. Мөн UNEP, Монгол Улсын Засгийн газар хамтран малын халдварт өвчний тархалтыг судалж, голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор мэдээллээ.

 

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс, UNEP-ийн хамтын ажиллагаа 1970-аад оноос үр өгөөжтэй хөгжиж ирснийг онцолж, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улс UNEP болон олон улсын түнштэй хамтран Их говийн дархан цаазат газрын хөгжлийн суурийг тавьж, дэлхийн ач холбогдол бүхий экосистем, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна цаатан иргэдийн амьжиргааг дэмжих, хүлэрт намгийн экосистемийг хамгаалах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, химийн бохирдлын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн юм.

 

Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр”, түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгыг урагшлуулахад UNEP-тэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэйгээ илэрхийллээ.

 

Талууд мөн дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй гангийн эрсдэлийг багасгахад бодит ахиц гаргах, COP17-гийн хэлэлцээний үр дүнд дэмжих, 2030 оноос хойш UNCCD-гийн стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичиг боловсруулах асуудлаар хамтран ажиллахын чухлыг тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ1 цаг 12 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд1 цаг 12 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна1 цаг 14 минутын өмнөХөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо1 цаг 15 минутын өмнө"Нарны илч” төслийн явцтай танилцлаа1 цаг 16 минутын өмнөАзи-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа1 цаг 17 минутын өмнө“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа1 цаг 18 минутын өмнө500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна1 цаг 19 минутын өмнөХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна1 цаг 19 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ1 цаг 21 минутын өмнөАИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:23
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.