Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо


8-р сарын 24
12 цаг 16 минут

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг барьж дуусгаад байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо. Энэхүү санхүүжилт нь төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөнд үзүүлэх ачааллыг бууруулахын зэрэгцээ ачаа тээврийн урсгалыг төмөр замд шилжүүлэх боломж бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ1 цаг 8 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд1 цаг 9 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна1 цаг 10 минутын өмнөХөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо1 цаг 11 минутын өмнө"Нарны илч” төслийн явцтай танилцлаа1 цаг 12 минутын өмнөАзи-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа1 цаг 13 минутын өмнө“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа1 цаг 14 минутын өмнө500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна1 цаг 15 минутын өмнөХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна1 цаг 16 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ1 цаг 17 минутын өмнөАИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:23
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.