"Нарны илч” төслийн явцтай танилцлаа


8-р сарын 24
12 цаг 14 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедын хамт өчигдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав.

 

Энэ үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүчээр Улаанбаатар хотын гэр хорооллыг шинэчлэх нь (Нарны илч)” төслийн явцтай танилцлаа.

 

Гэр хорооллын айл өрхүүдийн халаалт, цахилгааны хэрэгцээг нарны эрчим хүчээр шийдвэрлэж, өрхийн зардлыг багасгахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах тус шийдлийн хүрээнд дүүргийн 450 өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр хангахаар зорьж байгаа юм.

 

Нарны хавтан, эрчим хүч хуримтлуулах батарей, дулаан хадгалах цахилгаан халаагуур, ухаалаг тоолуур бүхий систем нь айл өрхүүдийн цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ1 цаг 14 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд1 цаг 15 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна1 цаг 16 минутын өмнөХөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо1 цаг 17 минутын өмнө"Нарны илч” төслийн явцтай танилцлаа1 цаг 18 минутын өмнөАзи-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа1 цаг 19 минутын өмнө“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа1 цаг 20 минутын өмнө500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна1 цаг 21 минутын өмнөХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна1 цаг 22 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ1 цаг 23 минутын өмнөАИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:23
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.