Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа


8-р сарын 24
12 цаг 13 минут

Ази-Номхон далайн бүс нутгийн залуу мэргэжилтэн, судлаачид Хятадын өмнөд Гуандун мужийн дэлхийн тэргүүлэх технологийн төв Шэньжэньд цуглан ногоон эрчим хүчний шилжилт бүс нутгийн ирээдүйг хэрхэн тодорхойлох тухай хэлэлцжээ.

 "Ази-Номхон далайн залуучуудын уулзалт: Эрчим хүчний тусламжтайгаар хамтын ирээдүйг бүтээх нь" сэдэвт энэ хэлэлцүүлэг баасан гарагт болж, 13 улсын 60 гаруй мэргэжилтэн, судлаач, сэтгүүлчид оролцов.

 "Цэвэр, найдвартай, үр ашигтай эрчим хүчний тогтолцоог бий болгох нь Ази-Номхон далайн бүс нутгийн нийтлэг хөгжил цэцэглэлтийн чухал суурь юм" гэж нээлтийн ёслолын үеэр APEC-ийн Тогтвортой эрчим хүчний төвийн бодлого судалгааны албаны дарга Юй Гуаньи хэлжээ.

 Ногоон шилжилтэд залуучуудын дуу хоолой чухал гэдгийг онцлоод, Бээжингийн Их Сургуулийн "Енчин" академийн Австралийн магистрант Лео Барри илүү олон залуусыг нарийн мэргэжлийн ийм хэлэлцүүлэгт оролцуулах нь илүү цэвэр, илүү ногоон, илүү хөгжингүй ирээдүйг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулахад нь түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглэсэн байна.

 Залуу төлөөлөгчид Шэньжэнь хотын төвд байрлах Хятадын анхны нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй интерактив 110 кВ-ын Чунхуй дэд өртөөтэй танилцан, ногоон эрчим хүч хотын хурдацтай хөгжиж байгаа үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааг хэрхэн тогтвортой цахилгаанаар хангах хүчин чадалтайг үзэж сонирхжээ.

 Шэньжэнь хотод 11 дүгээр сард АПЕК-ийн 33 дахь удаагийн Эдийн засгийн удирдагчдын уулзалт болохтой холбогдуулан төлөөлөгчид бүс нутгийн орнуудын хоорондох ногоон эрчим хүчний хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ1 цаг 12 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд1 цаг 13 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна1 цаг 14 минутын өмнөХөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо1 цаг 15 минутын өмнө"Нарны илч” төслийн явцтай танилцлаа1 цаг 17 минутын өмнөАзи-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа1 цаг 18 минутын өмнө“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа1 цаг 18 минутын өмнө500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна1 цаг 19 минутын өмнөХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна1 цаг 20 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ1 цаг 21 минутын өмнөАИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:23
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.