2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ


8-р сарын 21
14 цаг 23 минут

Боловсролын яам болон түүний харьяа агентлагуудын удирдлагууд өчигдөр 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлаа танилцуулах үеэр Боловсролын зээлийн сангийн талаарх мэдээлэл хүргэв.

 

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч П.Зохихсүрэн “Оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон тул энэ жил үлдэж буй хугацааны санхүүжилт маш бага. БЗС-гийн хувьд санхүүжилтийн эх үүсвэр тулгамдаж байгаа. 2025 онд төсвөө батлуулахдаа квотоо бага байхаар төлөвлөж батлуулсан тул энэ жил гүйцэтгэлийг квотоор олгосон. Квотод багтсан суралцагчдад санхүүжилтийг бүрэн олгосон. Гэтэл квотод багтаагүй ч Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шалгуур шаардлагыг хангасан 6800 гаруй суралцагчийн асуудал үүссэн. Тухайлбал, Боловсролын ерөнхий хуульд зааснаар 15-аас дээш жил ажиллаж буй багш, ажилтны хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Иймд квотод багтаагүй 506 суралцагчийн 1.45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Орон нутгийн их, дээд сургуульд суралцдаг 1692 суралцагчид шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор ажиллаж байна. 2026 оны хавар сургуулиа төгссөн 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Хаврын квотод багтаж чадаагүй 6800 суралцагчаас 2700-гийнх нь асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Харин 4100 суралцагч өөрсдөө зардлаа хариуцах нөхцөл үүссэн” гэв.

 

2025 онд дотоодын сургалтын байгууллагад суралцаж буй 16548 иргэнд 39.8, гадаадад суралцаж буй 1254 суралцагчид 66.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн 2026 оны 2-6 дугаар сар буюу хичээлийн жилийн хоёрдугаар улиралд нийт 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тодруулбал, 2025 онд өгч чадаагүй дутуу үлдсэн санхүүжилтийг нөхөж олгосон гэсэн үг. Энэ хүрээнд дотоодын сургалтын байгууллагад суралцаж буй 2025 оны 15880, 2026 оны 8653 суралцагчийн зардлыг 2026 оны эхний хагаст олгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна1 цаг 2 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ1 цаг 4 минутын өмнө2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ1 цаг 4 минутын өмнөТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан1 цаг 6 минутын өмнөОрон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ1 цаг 57 минутын өмнө2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ1 цаг 57 минутын өмнөСергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР171 цаг 59 минутын өмнөОйрын 5 хоногийн цаг агаарын мэдээ1 цаг 59 минутын өмнөЦэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.