ТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан


8-р сарын 21
14 цаг 21 минут

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын /ШТС/ үүссэн дараалал мэдэгдэхүйц багассан талаар онцоллоо. 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар:

  • 10-20 машин дараалалтай 1 ШТС
  • 20-30 машин дараалалтай 16 ШТС
  • 30-40 машин дараалалтай 17 ШТС
  • 40-50 машин дараалалтай 20 ШТС
  • 50-100 машин дараалалтай 10 ШТС тус тус байна.

Харин аймгийн төвүүдийн ШТС-д үүссэн дараалал дунджаар 62 машинд хүрчээ.

Ялангуяа Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймагт шатахууны хангамж муу байгаагаас дараалал нэмэгдсэн байна. Дундговь аймагт ШТС-д хүлээгдэж буй автомашины тоо 400-450-д хүрчээ.

Иймд Шуурхай штабаас орон нутаг дахь шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгожээ. Түүнчлэн дараалал ихээр үүсэж буй Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймагт нэн тэргүүнд анхаарахыг сануулсан байна.

Мөн намрын ургац хураалт эхлэх гэж байгаатай холбогдуулан газар тариалангийн бүс нутаг, аж ахуйн нэгжүүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагууд дизель түлшний хангамж хэвийн байгаа энэ үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэх шаардлагатайг Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна1 цаг 7 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ1 цаг 8 минутын өмнө2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ1 цаг 9 минутын өмнөТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан1 цаг 10 минутын өмнөОрон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ2 цаг 1 минутын өмнө2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ2 цаг 2 минутын өмнөСергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР172 цаг 3 минутын өмнөОйрын 5 хоногийн цаг агаарын мэдээ2 цаг 4 минутын өмнөЦэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.