Орон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ


8-р сарын 21
13 цаг 30 минут

Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд болж, хохирлыг барагдуулах, цаашид иргэдийг давхар захиалгын гэрээнд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 452.4 сая төгрөгийн дөрвөн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, дөрвөн иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна.

Цагдаагийн байгууллагад орон сууцны захиалгын гэрээтэй холбоотойгоор3111 иргэнд 107.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэрэг шалгагдаж байна.

Мөн орон сууц барих захиалгын гэрээ байгуулан иргэдийг залилсан гэх 14 аж ахуйн нэгжийн удирдлага болох 21 этгээдтэй холбоотой хөрөнгийн мэдээллийг шалгажээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тэдгээр этгээдүүд болон хамаарал бүхий 363 иргэний нэр дээр бүртгэлтэй 823 үл хөдлөх хөрөнгө, 226 газар эзэмших эрх, 102 автомашин байгааг тогтоосон байна.

Түүнчлэн орон сууцны захиалга авч эхэлснээс хойш өмчлөх, эзэмших эрх үүссэн 250 үл хөдлөх хөрөнгө, 132 газар эзэмших эрх, 53 автомашины хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

skip-share

Ажлын хэсгээс орон сууцны залилантай холбоотой хамгийн олон хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцны залилантай холбоотой 67.2 тэрбум төгрөгийн 89 төлбөр төлөгч хуулийн этгээдийн 1135 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 12 хуулийн этгээдийн 18.7 тэрбум төгрөгийн 259 гүйцэтгэх баримт бичигт нийт 226 үл хөдлөх, 14 хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжилжээ.

Харин долоон хуулийн этгээдийн 21.2 тэрбум төгрөгийн 28 гүйцэтгэх баримт бичигт нийт 41 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 14 үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон байна. Мөн 19 хуулийн этгээдийн 21.1 тэрбум төгрөгийн 434 гүйцэтгэх баримт бичгийн хүрээнд нийт 26 дуусаагүй орон сууц, барилгыг тогтоожээ.

Цаашид иргэдийн захиалсан орон сууцыг давхардуулан борлуулах, захиалгын гэрээг давхар байгуулах эрсдэлийг бууруулах зорилгоор түр журам боловсруулж байгаа аж. Уг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийхээс гадна иргэд өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Учир нь одоо мөрдөж буй зохицуулалтаар нийтийн зориулалттай дуусаагүй барилгыг бүртгүүлэх нь сайн дурын шинжтэй тул бүх захиалгын гэрээг бүртгэх боломжгүй байгаа юм. Харин дуусаагүй барилгаар бүртгэлтэй тохиолдолд урьдчилсан тэмдэглэл хийх боломжтой байна.

Ажлын хэсгээс орон сууцны залилантай холбоотой хамгийн олон хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Иймд хохирлыг барагдуулах, холбогдох аж ахуйн нэгжүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууц захиалгын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна10 минут 48 секундын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ12 минут 10 секундын өмнө2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ12 минут 37 секундын өмнөТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан14 минут 13 секундын өмнөОрон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ1 цаг 6 минутын өмнө2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ1 цаг 6 минутын өмнөСергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР171 цаг 8 минутын өмнөОйрын 5 хоногийн цаг агаарын мэдээ1 цаг 9 минутын өмнөЦэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.