2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ


8-р сарын 21
13 цаг 29 минут

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин сургалтын орчин, бага, ахлах боловсролын зохион байгуулалтад хийх өөрчлөлтийн талаар дараах мэдээллийг хүргэлээ.

 Тодруулбал, энэ жилээс цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж буй зарим барилгын ашиглалтын түвшин харьцангуй бага байгааг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдыг хичээллүүлэх зориулалтаар ашиглаж эхэлж байна. Ингэснээр хүүхдүүдийг гэрт нь ойр сургуульд суралцуулахын зэрэгцээ хотхон бүрд бага сургуулийн зохион байгуулалтыг бий болгох боломж бүрдэх юм.

 Энэ хүрээнд нийт 22 сургалтын зориулалттай барилгыг ашиглалтад бэлтгэж байна. Үүнээс таван цэцэрлэгийн зориулалттай барилгыг бага сургууль болгон зохион байгуулж, 1 дүгээр ангийн сурагчдыг хичээллүүлэхээр төлөвлөжээ. Мөн боловсролын зориулалттай 17 барилгыг нэмэлтээр ашиглахаар болсон. Үүний 10 нь өмнө нь цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан барилга байна.

Цаашид цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурч байгаатай уялдуулан цэцэрлэгийн зориулалттай барилга, объектыг бага ангийн, тэр дундаа 1 дүгээр ангийн сургалтад үе шаттай шилжүүлж, иргэдэд ойр, хүртээмжтэй сургалтын орчныг бий болгоно. 

 Суурь боловсролын түвшинд сурагчид нийтлэг, ижил хөтөлбөрөөр суралцахын зэрэгцээ ахлах боловсролын түвшинд ирээдүйд эзэмших мэргэжил, сонирхож буй чиглэлээсээ хамааран сонгон суралцах боломжтой төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлэхээр ажиллаж, эхний ээлжид төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг ахлах сургууль болгон хөгжүүлж, элсэлтийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд дунд боловсролын олон улсын үндэсний хөтөлбөрийн нийцэл, уялдаа сайжирсан тул эдгээр сургуулийг ахлах боловсролын чиглэлээр хөгжүүлэх боломж бүрдэж, их, дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр сургуулийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, зохион байгуулалтад шинэчлэл хийж байгаа ба зорилго нь тухайн их сургуулийн дэргэдэх төрөлжсөн ахлах сургуульд суралцсан хүүхэд тус их сургуульд элсэн суралцахад тодорхой давуу тал бий болгох юм.

 Тухайлбал, ахлах, их сургуулийн сургалтын хөтөлбөр, кредитийг харилцан дүйцүүлэн тооцох замаар суралцах хугацааг нэг жилээр хэмнэх, улмаар их сургуулийн сургалтад илүү сайн бэлтгэсэн байх боломжийг бүрдүүлнэ. Мөн их, дээд сургуулийн хөтөлбөрийг зөвхөн өөрийн үндсэн байранд бус, шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн бусад сургууль, сургалтын байранд хэрэгжүүлэх боломжтой.

 Цаашид нийслэлийн дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулахаар ажиллаж байна. Тухайн дүүргийн нийгэм, эдийн засгийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, иргэдийн эрэлт, сонирхолд тулгуурлан аль чиглэлээр төрөлжүүлэхээ орон нутаг өөрөө сонгож, тухайн чиглэлээр төрөлжсөн сургалтыг зохион байгуулах бодлого баримтална. Төрөлжсөн ахлах сургуулиудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн чиглэлтэй уялдуулан хөгжүүлж, сурагчдад ирээдүйн мэргэжлээ сонгох, түүндээ эртнээс бэлтгэнэ. Эдгээр ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн хөрөнгө оруулалт зэрэг олон боломжийг ашиглан үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна12 минут 35 секундын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ13 минут 57 секундын өмнө2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ14 минут 24 секундын өмнөТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан16 минутын өмнөОрон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ1 цаг 8 минутын өмнө2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ1 цаг 8 минутын өмнөСергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР171 цаг 9 минутын өмнөОйрын 5 хоногийн цаг агаарын мэдээ1 цаг 10 минутын өмнөЦэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.