Сергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР17


8-р сарын 21
13 цаг 28 минут

 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Байгаль ба хүн” сангийн ерөнхий захирал Сергей Рыбаков оржээ. Тэрээр өчигдөр СОР17-гийн салбар хуралдаанд илтгэл тавьсан юм. 

-Та манай уншигчдад Оросын “Байгаль ба хүн” сангийн талаар товчхон танилцууна уу? 

-Манай сан 2023 онд байгуулагдсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй хэдий ч байгаль, ургамал хамгаалал гээд нэлээд хэдэн чиглэлээр идэвхтэй ажилладаг. Ялангуяа Оросын зарим бүс нутгийн экосистем, ой, ургамлын төрөл зүйлийг хамгаалах нь манай ажлын гол чиглэлийн нэг. Орос бол ургамлын төрөл зүйлээр маш баялаг орон. Түүнээс гадна манай сан олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. СОР-ын бага хурлуудад шинжээч, ажиглагч болон түншээр оролцдог. 

Сүүлийн үед манай сан байгаль орчин хамгаалахад дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Оросын тусгай хамгаалалтын бүс нутагт байгаль хамгаалахад ашигладдаг шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Газар нутаг том, хүн ам цөөтэй бүс нутагт дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх нь байгаль орчныг хамгаалахад чухал үүрэгтэй.

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн манай сан хиймэл оюун ухаан ба экологи гэсэн чиглэлээр ажиллаж эхлээд байгаа. Олон улсын хэмжээнд бид хөрсний бохирдол болон доройтол, ус, ургамлын төрөл зүйлийг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран  ажилладаг.

 -Та НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлуудад нэг бус удаа оролцож байсан. Таныхаар Улаанбаатарт болж буй НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын онцлог юу байна вэ? 

-Юуны өмнө олон улсын ийм чухал бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Монгол Улсад баяр хүргэмээр байна. Хурлын зохион байгуулалт, логистик зэргийг маш сайн байгааг хэлэх нь зүйтэй байх. Бага хурал болж байгаа газарт очих, буцах унаа, уг хурлыг монголчууд хэрхэн хүлээн авч байгаа зэрэг нь үнэхээр гайхалтай байна. Хурал болж буй энэ талбай, павильонуудын зохион байгуулалтыг ч дурдах нь зүйтэй. Ер нь бол сүүлийн жилүүдэд болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулсан нь энэ удаагийнх юм. Өндөр хэмжээний төлөөлөгчид оролцож байгаа болон оролцогчдын тоог  авч үзсэн ч ийнхүү дүгнэж болно. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө болсон бага хурал хэдэн арван төлөөлөгч оролцож байсан бол энэ удаагийнх хэдэн мянган хүн ирсэн байна. Хамгийн гол нь ийм чухал сэдвийг хөрш улсад маань ирж ярилцаж, хэлэлцэж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, маш зөв газарт энэ чухал асуудлыг хэлэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна11 минут 30 секундын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ12 минут 52 секундын өмнө2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ13 минут 19 секундын өмнөТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан14 минут 55 секундын өмнөОрон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ1 цаг 6 минутын өмнө2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ1 цаг 7 минутын өмнөСергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР171 цаг 8 минутын өмнөОйрын 5 хоногийн цаг агаарын мэдээ1 цаг 9 минутын өмнөЦэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.