Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ


8-р сарын 21
13 цаг 27 минут

Цаг уур, орчны шинжилгээний газраас наймдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг гаргалаа.

  • Наймдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Наймдугаар сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Наймдугаар сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Наймдугаар сарын 25-нд ихэнх нутгаар дулаарна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байх боловч бороо орохын өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.

Энэ хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13, өдөртөө +20...+25 градус дулаан байна гэв. 

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АИ-92 бензиний 47 вагон замд явж байна14 минутын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ15 минут 22 секундын өмнө2026 оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ15 минут 49 секундын өмнөТЦА:Нийслэлд шатахууны дараалал мэдэгдэхүйц багассан17 минут 25 секундын өмнөОрон сууцны залиланд 3111 иргэн 107 тэрбум төгрөгөөр хохирчээ1 цаг 9 минутын өмнө2026-2027 оны хичээлийн жилд бага, ахлах боловсролын сургалтын зохион байгуулалтад шинэчлэл хийнэ1 цаг 10 минутын өмнөСергей Рыбаков: Сүүлийн жилүүдэд болсон бага хурлуудаас хамгийн сайн зохион байгуулалтай нь СОР171 цаг 11 минутын өмнөОйрын 5 хоногийн цаг агаарын мэдээ1 цаг 12 минутын өмнөЦэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ8 сар 20. 15:49Хүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ8 сар 20. 15:48Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна8 сар 20. 15:4530 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ8 сар 20. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.