Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4-р баг, Богд уулын модны ам гэх газарт "Том оврын хар өнгийн автомашинтай жолооч мал хариулж явсан хүнийг мөргөөд зугтсан" гэх дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай ажиллахад тус багийн оршин суугч, 32 настай, эрэгтэй Э.О-г … марк, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн тээврийн хэрэгсэл мөргөж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ.
Уг хэрэгт холбогдуулан гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан саатуулж, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих