Mеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна


8-р сарын 20
15 цаг 45 минут

 “Moderna”, “Merck” компаниудын хувь хүний биеийн байдалд тохируулан гаргаж авсан mRNA хавдрын вакцин нь сүүлийн шатны туршилтын явцад меланома буюу арьсны хорт хавдрын тархалтын эрсдэлийг бууруулсан нь хавдрын эмчилгээний шинэ талбарт томоохон амжилт дагуулснаар “Moderna”-ийн хувьцааны ханш 160 хувиар өссөн байна. 

 

Эдгээр компани уг вакциныг меланомын эмчилгээнд өргөн хэрэглэдэг дархлааг дэмжигч “Merck”-ийн “Keytruda” эмийн хамт туршжээ. Хэрвээ зохицуулагч байгууллагаас вакциныг хэрэглэхийг зөвшөөрвөл мянга мянган өвчтөнүүд ирэх жилээс эхлэн вакцины үр дүнг үзэх боломжтой гэж “Moderna”-гийн ерөнхийлөгч Стивен Хоге ярьж байна.

 

Энэ нь хавдрын эсүүдийн тодорхой мутацид чиглэн дархлааны системийг сургадаг мэс заслын дараах mRNA хавдрын вакцины хувьд сүүлчийн шатны туршилтын анхны эерэг үр дүн бөгөөд “Keytruda” эмийн эмчилгээг нэмснээр дан эмчилгээнээс илүү үр дүнтэй болохыг харууллаа. “Merck”, “Moderna” ба бусад компани уушги, хөхний болон нойр булчирхайн хавдрыг эмчлэх ижил төстэй аргуудыг туршиж байна.

 

Хатуу биет хорт хавдрын эсрэг эмчилгээнд шинэ эрин эхлэх дохиог “Moderna”-гийн вакцин өгч магадгүй гэж Хорт хавдрын дархлалын эмчилгээний Паркер хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Карен Кнудсен хэлэв.

 

"Энэхүү эерэг үр дүн нь биднийг дархлааны эмчилгээний дараагийн шат руу хөтөлж байна. Энэ бол амжилттай эхлэл" хэмээн тэрбээр онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ1 цаг 14 минутын өмнөХүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ1 цаг 14 минутын өмнөMеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна1 цаг 17 минутын өмнө30 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ1 цаг 18 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов1 цаг 19 минутын өмнөЗарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна1 цаг 20 минутын өмнө"Сурагчдын гэрээс сургууль хүртэл аюулгүй зорчих орчныг бүрдүүлнэ"1 цаг 41 минутын өмнөКарин Питтнер: ChatGPT-ийг мэдлэг, мэдээлэл авах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай1 цаг 42 минутын өмнөБ.Мөнхжаргал: Зээл нь өөрөө зорилго биш, харин бизнесээ өсгөх хэрэгсэл гэдгийг ойлгох нь чухал1 цаг 52 минутын өмнөАЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.