Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов


8-р сарын 20
15 цаг 43 минут

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банк группын Монгол Улсыг хариуцсан менежер хатагтай Виктория Делмоныг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов. Өмнө нь хэрэгжүүлсэн “Цахим эрүүл мэнд” төсөл, Ковид-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн үр дүнг онцлов.

 

Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн системийн уялдаа холбоо, мэдээлэл харилцан солилцох боломжийг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг өргөжүүлэх, эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, цар тахал болон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн бэлэн байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Бид өмнөх хамтын ажиллагааны бий болгосон суурь, сургамжид тулгуурлан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг дараагийн шатанд хүргэхийг зорьж байна. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн системийн уялдаа, мэдээлэл харилцан солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа чиглүүлэх нь чухал. Эцсийн үр дүн нь иргэн бүрд илүү хурдан, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд чиглэх ёстой” хэмээн онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ1 цаг 13 минутын өмнөХүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ1 цаг 14 минутын өмнөMеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна1 цаг 17 минутын өмнө30 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ1 цаг 18 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов1 цаг 19 минутын өмнөЗарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна1 цаг 20 минутын өмнө"Сурагчдын гэрээс сургууль хүртэл аюулгүй зорчих орчныг бүрдүүлнэ"1 цаг 41 минутын өмнөКарин Питтнер: ChatGPT-ийг мэдлэг, мэдээлэл авах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай1 цаг 42 минутын өмнөБ.Мөнхжаргал: Зээл нь өөрөө зорилго биш, харин бизнесээ өсгөх хэрэгсэл гэдгийг ойлгох нь чухал1 цаг 52 минутын өмнөАЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.