"Сурагчдын гэрээс сургууль хүртэл аюулгүй зорчих орчныг бүрдүүлнэ"


8-р сарын 20
15 цаг 21 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр (2026.08.20) боллоо. Хурлаар сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна гэв.

Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэл үүсдэг учраас тус аяныг зохиохоор болжээ. аяныг зохион байгуулахдаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэлээ.

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна” гэв. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг үүрэг болгосон. Тус аяныг зохион байгуулахдаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ гэлээ. 

Мөн “Сэлбэ таван шатлалт усан сан” төслийн газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх талаар дахин судлах асуудлыг хэлэлцсэн. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүд газрын гэрчилгээгүй тул чөлөөлөхөд хүндрэлтэй байна гэж албан тушаалтнууд хэлэв. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Энэ ажлын нөлөөлөлд нийт 39 нэгж талбар өртсөнөөс нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар найман нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн бөгөөд хоёр нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлж, 29 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна. Үерийн барилга байгууламжийн нөлөөлөлд өртөөгүй боловч орц, гарц хаагдах эрсдэлтэй 24 нэгж талбар, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй 51 айл байгаа бөгөөд газар дээрээ олон жил амьдарсан, өрхийн амьжиргааны түвшин доогуур зэрэг шалтгааны улмаас албадан чөлөөлөх ажил хүндрэлтэй байна” гэв.

Зөвлөлийн гишүүд санал хэлж, төслийн трассд өөрчлөлт оруулалгүйгээр газрыг чөлөөлөх боломжийн талаар дахин судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ1 цаг 11 минутын өмнөХүний амь насыг нь хохироон зугтсан гадаадын хоёр иргэнийг саатуулжээ1 цаг 11 минутын өмнөMеланомын вакцин итгэл найдвар төрүүлж байна1 цаг 15 минутын өмнө30 гаруй жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ1 цаг 15 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов1 цаг 17 минутын өмнөЗарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна1 цаг 17 минутын өмнө"Сурагчдын гэрээс сургууль хүртэл аюулгүй зорчих орчныг бүрдүүлнэ"1 цаг 39 минутын өмнөКарин Питтнер: ChatGPT-ийг мэдлэг, мэдээлэл авах бус, мэдлэгийг хамтран бүтээхэд ашиглаасай1 цаг 40 минутын өмнөБ.Мөнхжаргал: Зээл нь өөрөө зорилго биш, харин бизнесээ өсгөх хэрэгсэл гэдгийг ойлгох нь чухал1 цаг 50 минутын өмнөАЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.