АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


8-р сарын 7
14 цаг 55 минут
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хурлын зааланд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг 30 гаруй төлөөлөл оролцсон юм. Тодруулбал,
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1-д заасны дагуу 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тэргүүтэй яамны харьяа агентлаг, газрын дарга нар болон Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцсон билээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн урсгал зардлын 65.17% буюу 61,747.2 сая төгрөгийг Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав шинээр барих, өргөтгөх хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж олгох арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд Засгийн газраас олгох татаасны төлбөр, хөрөнгийн зардлын 86.19% буюу 65,163.88 сая төгрөгийг Геологийн судалгаа, эрэл хайгуулын зардал эзэлж буйг танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mmhi.gov.mn/
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА: https://sl1nk.com/5d89zmx
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗАДАРГАА: https://sl1nk.com/pgwc2ys
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ, ХҮСЭЛТ ӨГӨХ: https://acesse.one/ywpzm1g
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.