Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ


8-р сарын 5
11 цаг 37 минут

Аялал жуулчлалын оргил улирлын оргил үе болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнө хомсдоод буй шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход Засгийн газар шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооноос  илэрхийлж, хэвлэлийн хурал хийлээ. 

 

Энэ сард болох “COP17” бага хурлын үеэр олон улсын төлөөлөгч зочид нэмэгдэх тул агаарын болон авто тээврийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд ССАЖЗЯ, ЗТЯ, АҮЭБЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, шатахуун импортлогч компани, салбарын төлөөлөл шуурхай уулзаж, шатахууны хангамж, тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах шийдвэр яаралтай гаргахыг хүсэв. Учир нь шатахууны хангамж тасалдах нь аялал жуулчлалын салбар төдийгүй улсын нэр хүнд, олон улсын үйл ажиллагааны зохион байгуулалтад эрсдэл учруулж болзошгүйг тодотголоо. 

 

Монгол Улс энэ оны долоодугаар сарын 31-ний байдлаар 568,989 гадаадын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.9 хувиар нэмэгджээ. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд 150,257 жуулчин хүлээн авсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо. Гэвч шатахууны хомсдол үүссэнээр олон улс, орон нутгийн нислэг, авто тээвэр, аяллын хөтөлбөр, жуулчны бааз, зочлох үйлчилгээний байгууллагын хэвийн ажиллагаа алдагдаж, жуулчдын аюулгүй байдал, үйлчилгээний чанарт нөлөөлж байгааг аялал жуулчлалын салбарын холбоодын төлөөлөл онцолж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.