Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана


8-р сарын 5
11 цаг 36 минут

 Боловсролын салбарын 2027 оны төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг болж, иргэд, төрийн бус байгууллага, багш нарын үйлдвэрчний эвлэл, багш, эцэг эхийн төлөөлөл оролцон санал, байр сууриа илэрхийллээ.

 Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хувьсах зардлын санхүүжилт, сурагчдын үдийн хоолны хүртээмж, сургуулийн сэтгэл зүйчийн үйлчилгээ, хөгжлийн ялгаатай хүүхдийн тэгш суралцах боломжийг хангах санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах шаардлагатай байгааг онцолсон юм.

 Мөн иргэд энэ сарын 10-ны өдрийг дуустал www.ebudget.edu.mn цахим хуудсаар дамжуулан боловсролын салбарын 2027 оны төсвийн төсөөлөлтэй танилцаж, төсөвт тусгах шаардлагатай санал, хүсэлтээ цахимаар илгээх боломжтой юм. Боловсролын салбарын сүүлийн жилүүдийн төсвийн үзүүлэлтийг авч үзвэл, 2022-2026 онд боловсролын салбарын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 4.0-5.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12.6-16.4 хувийг эзэлжээ. Харин 2026 оны баталсан төсөв нь нэгдсэн төсвийн нийт зарлагын 16.4 хувьтай тэнцэх хэмжээнд баталжээ. Урьдчилсан тооцооллоор 2027 онд боловсролын салбарын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 7.61 хувьд хүрч, 2026 оны түвшнээс 2.94 нэгж хувиар өсөхөөр тооцоолжээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь боловсролын салбарын төсвийг боловсруулах, батлах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн төслийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилготой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.