Энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд
- Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
- Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
- Нийтийн тээврийн
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл багтана.

Сэтгэгдэл бичих