Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ


8-р сарын 5
11 цаг 32 минут

Япон улс хэт халуунтай тэмцэж буй энэ үед Токио хотын амьтны хүрээлэнгийн гурван эрслэн /эм арслан/ халууны улмаас үхсэн байж болзошгүй байна.

Токио хотын баруун хэсэгт орших тус амьтны хүрээлэнд нэг долоо хоногийн дотор гурван арслан үхжээ. Нас нь 3-15 байсан эдгээр арслангийн задлан шинжилгээгээр шингэний дутагдалд орсон нь тогтоогдсон бөгөөд энэ нь хэт халалтын нөлөө байх магадлалтай гэж амьтны хүрээлэнгийн зүгээс мэдээлжээ.

Гурван настай эм арслан Муги долоодугаар сарын 19-нд хоолны дуршлаа алдаж, маргааш нь босож чадахгүй болсон байна.

"Ийм зүйлтэй анх удаа тулгарч байна. Өнгөрсөн жил мөн халуун байсан ч манай арслангуудын хэн нь ч ингэж өвдөөгүй" хэмээн амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Миуа Косака BBC-д ярьжээ. Японд сүүлийн жилүүдэд зуны улирал улам халуун, аюултай болж байгаа бөгөөд зарим хотод агаарын температур 40 хэмээс давсан өдрүүдийг "аймшгийн халуун өдөр" (cruelly hot days) гэж нэрлэх болжээ.

Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, гурван настай эм арслан Муги долоодугаар сарын 19-нд хоолны дуршлаа алдаж, маргааш нь босож чадахгүй болсон байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг сэрүүцүүлэхийн тулд агааржуулалт хийж, ус хэрэглэн хөргөхөөс гадна арьсан доорх шингэн, элэг дэмжих бэлдмэл болон амин дэм тарьсан ч долоодугаар сарын 28-нд үхжээ.

11 настай эрслэн Ичиго долоодугаар сарын 31-нд, харин 15 настай Луэна өнгөрсөн ням гарагт мөн үхсэн байна.

Задлан шинжилгээгээр гурван арслан бүгд биеийн нийт шингэний дутагдалд орсон нь тогтоогдсон бөгөөд энэ нь хэт халалтын стресс нөлөөлсөн байх магадлалтайг харуулж байна гэж амьтны хүрээлэн мэдэгдэв. Гэхдээ үхлийн эцсийн шалтгааныг лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор тогтоох аж.

 Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.