Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв


8-р сарын 4
23 цаг 27 минут

Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан болж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явц, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан танилцууллаа.

 

Хуралдааны үеэр нийслэлийн хэмжээнд төрөлжсөн ахлах сургуулиудыг зохион байгуулалтын хувьд бэлэн болгосныг мэдээлэв.

 

2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид 164 бүлэгт 5612 сурагчийг төрөлжсөн ахлах сургуульд суралцуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

 

Мөн нийслэлд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоо хэрэгжүүлж эхэлснээр нэг ангид 46-гаас дээш хүүхэдтэй 1089 бүлгээс 971 бүлгийн ачааллыг нимгэлэх боломжтой ба үлдсэн 118 бүлгийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

 

Эхний шатанд төрөлжсөн ахлах сургуульд нийт 14,848 сурагчийг хамруулахаар төлөвлөжээ. Цаашид нэмэлтээр 7300 хүүхдийг хамруулах хүчин чадалтай байгааг танилцуулсан юм. Мөн шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөдөө орон нутагт ашиглахгүй байгаа ариун цэврийн байгууламжийг хүүхдүүд тогтмол ашиглах боломжтой болгоход анхан шатны нэгж дээр анхаарах хэрэгтэйг онцлов.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.