Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, Засгийн газрын оролцоо, зохион байгуулалтын төлөвлөлтийг эцэслэн баталгаажуулж байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй албаны хүмүүстэй хийсэн уулзалтаар Талуудын 17 дугаар бага хурлын үеэр хүрэлцэн ирэх өндөр түвшний төлөөлөгчдийн ёслол, дипломат протокол, албан арга хэмжээний зохион байгуулалт, мөн үндсэн баримт бичиг, хэлэлцээний үеэр Монгол Улсын баримтлах байр суурь, салбар хоорондын уялдаа холбоог хэлэлцэн тохиролцлоо.
Монгол Улс тус бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн хамтын ажиллагаанд бодит ахиц авчрах үр дүнд чиглэсэн НҮБ-ын хэмжээний хурлыг зохион байгуулахын төлөө бэлтгэл ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих