Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ


7-р сарын 31
23 цаг 51 минут

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов.

 

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод НҮБ нь Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг онцоллоо. Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилт үр дүнтэй байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн шинэчлэл, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчны шинэчлэл, стандартчилал, хэмжил зүй болон гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж, эдгээр салбарт НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын шинжээчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа тодотгов. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцуулав.

 

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, тэр дундаа бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг дэмжиж, эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ. НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх дараагийн таван жилийн “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах бөгөөд бүс, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар, бизнес эрхлэгчдийн оролцоог хангаж, нэгдсэн ойлголтод хүрэх арга хэмжээг зохион байгуулна гэв. 

 

Талууд Монгол Улсын тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах, хууль, эрх зүйн шинэчлэл, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллахаар санал солилцлоо.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна1 цаг 35 минутын өмнөБүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 36 минутын өмнөТалуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ1 цаг 36 минутын өмнөХоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ1 цаг 37 минутын өмнө“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэн гарч байна1 цаг 38 минутын өмнөТаван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна1 цаг 39 минутын өмнөӨнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр1 цаг 40 минутын өмнөХөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ1 цаг 40 минутын өмнөБ.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо1 цаг 41 минутын өмнөЕвропын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ1 цаг 42 минутын өмнөХилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ7 сар 30. 22:42Австралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ7 сар 30. 22:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.