Талуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ


7-р сарын 31
23 цаг 50 минут

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Дарга Б.Батцэцэг долоодугаар сарын 30-ны өдөр тус конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг даргалж буй Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Абдулмохсен Аль Фадлитай утсаар ярилаа.

 

Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажил болон конвенцын хүрээнд хэлэлцэж буй асуудлаар санал солилцов.

 

Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улс нь UNCCD COP16-ын үйл ажиллагаанд тууштай манлайлал үзүүлж, конвенцын хэлэлцээний үйл явцыг ахиулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

 

Түүнчлэн COP16-оос COP17-д шилжих залгамж чанарыг хангах, бага хурлын хүрээний яриа хэлэлцээг амжилттай урагшлуулахын ач холбогдлыг онцлон, ирэх бага хурлыг бодит үр дүнтэй, конвенцын Талуудад үр өгөөжтэй зохион байгуулахын төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

 

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/

 

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна1 цаг 30 минутын өмнөБүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 31 минутын өмнөТалуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ1 цаг 32 минутын өмнөХоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ1 цаг 33 минутын өмнө“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэн гарч байна1 цаг 34 минутын өмнөТаван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна1 цаг 35 минутын өмнөӨнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр1 цаг 35 минутын өмнөХөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ1 цаг 36 минутын өмнөБ.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо1 цаг 36 минутын өмнөЕвропын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ1 цаг 37 минутын өмнөХилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ7 сар 30. 22:42Австралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ7 сар 30. 22:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.