Хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ


7-р сарын 31
23 цаг 49 минут

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 30-нд боллоо.

 

Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа тэргүүлж, Эрүүл мэндийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, хятадын талын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Лун Жөү тэргүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. 

 

Мөн хоёр улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон зорчиж буй иргэдтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны механизмыг боловсронгуй болгох асуудлаар ярилцаж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

 

Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, аялал жуулчлалын зорилгоор харилцан зорчиж буй иргэдийн тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан консулын байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол, ойр давтамжтай зохион байгуулах, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна1 цаг 36 минутын өмнөБүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 37 минутын өмнөТалуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ1 цаг 37 минутын өмнөХоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ1 цаг 39 минутын өмнө“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэн гарч байна1 цаг 39 минутын өмнөТаван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр1 цаг 41 минутын өмнөХөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ1 цаг 41 минутын өмнөБ.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо1 цаг 42 минутын өмнөЕвропын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ1 цаг 43 минутын өмнөХилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ7 сар 30. 22:42Австралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ7 сар 30. 22:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.