Улаанбаатар хотод 2025-2026 онд Чингэлтэй дүүргийн 3,815, Баянгол дүүргийн 1,185 айл, нийт 5000 өрх шингэрүүлсэн нефтийн хийн халаагуур ашиглаж байна.
Монгол инженерүүдийн хөгжүүлсэн шингэрүүлсэн хийн зуух нь олон улсын стандарт хангасан, хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалттай, аюулгүй ажиллагааны түвшин сайн, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай гэдгээрээ давуу талтай. Энэ онд 8 зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр бэлтгэж байна. Нэг жишээ дурдахад, нийслэлийн 117 дугаар сургуулийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн нь гэр хорооллын 1000 гаруй янданг буулгасантай дүйцэх үр нөлөөтэй ажээ. Сургуулийн нүүрсэн зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтаар шийдсэнээр орон тоо, ашиглалт, ахуйн зардал хэмнэхээс гадна орчны бохирдлыг багасгаж, хүүхдүүдийн сурах орчинд сайнаар нөлөөлөх боломжтой.
Нийслэлд нүүрсээр галладаг усан халаалтын 69 зуухыг шингэрүүлсэн хийнд шилжүүлэх шаардлагатай байгааг БОУАӨЯ мэдээлэв.
Улаанбаатар хотод хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих