Өнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр


7-р сарын 31
23 цаг 47 минут

 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр өнөөдөр тохиож байна.

 

Дэлхийн Байгаль хамгаалагчдын өдрийг энэ жил "Байгаль хамгаалагчид: Өөрчлөгдөж буй дэлхийн манаачид" уриан дор тэмдэглэж байна. Байгаль хамгаалагчид бол байгалийн өв, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутаг, соёлын үнэт өвийг хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэн, алс бүс нутагт, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд ч эх дэлхийнхээ төлөө эр зориг, үнэнч сэтгэлээр зүтгэдэг хүмүүс.

 

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтын энэ цаг үед байгаль хамгаалагчдын үүрэг, оролцоо урьдынхаас илүү чухал болсоор байгааг БОУАӨЯ тодотголоо. Манай улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээ, орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийг хэрэгжүүлэхэд анхаардаг юм.

 

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын Байгаль Хамгаалагчдын Холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл илэрхийлэх зорилготой тэмдэглэж иржээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна1 цаг 34 минутын өмнөБүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 34 минутын өмнөТалуудын 16, 17 дугаар бага хурлын дарга нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдлээ1 цаг 35 минутын өмнөХоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлнэ1 цаг 36 минутын өмнө“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэн гарч байна1 цаг 37 минутын өмнөТаван мянга орчим өрх шингэрүүлсэн хийн халаагуур ашиглаж байна1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр-Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр1 цаг 38 минутын өмнөХөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ1 цаг 39 минутын өмнөБ.Ариунзул U17-ын дэлхийн аварга боллоо1 цаг 40 минутын өмнөЕвропын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ1 цаг 41 минутын өмнөХилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ7 сар 30. 22:42Австралийн эрх баригчид Telegram-ыг шүүхэд өгчээ7 сар 30. 22:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.